НийгэмУлс төр

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлнэ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Нүүрсний” гэх хэргийн шалгалтын явцын талаар  мэдээлэл хийв.  Мэдээллийн үеэр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэр бүхий УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байгаа тухай дурдав.

Нүүрсний гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гурван гишүүн болох УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын нэрс ил болсон бөгөөд хэрэг шалган шийдвэрлэх явцад тэдний гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байгаа учир түтгэлзүүлэх нь зүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн хэлэв.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %