НийгэмОнцлох

Нийслэлийн нийтийн тээвэр 129 шинэ жолоочтой боллоо.

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлэхээр В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж байгаа билээ.

 

Сургалтад нийт 1,807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогийн байдлаар 129 нь сургалтаа дүүргэж, нийтийн тээврийн үйлчилгээнд жолоочоор ажиллаж эхэлжээ.

 

Шинэ жолооч нарт дүрэмт хувцсаа өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг тавьж байгаа.

 

Жолоочийн сарын цалин 3-3.5 сая төгрөг болсон байна.

 

Автобусны засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээг жолооч нар хийхгүй.

 

Жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн найман цагаар, хоёр ээлжээр ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ, угаалгад оролцолгүй, мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм.

 

Ажлын өдрүүдэд манай нэгтгэлээс үйлчилгээнд явж буй 350 автобусыг өдөр тутам угааж, цэвэрлэдэг” хэмээлээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %