ДэлхийдЗалуусын хөгжилдНийгэм

“Музейн нээлттэй өдрүүд” энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд музейнүүд хүүхэд залуусын хөлд дарагдаж, урт дараалалтай өнжив. Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт болдог “Музейн нээлттэй өдрүүд” эхэлсэн учраас музей ийн “моод”-нд орсон хэрэг. Сонирхуулж хэлэхэд “Музейн өдрүүд”-ийг санаачлагч нь Соёлын сайд асан Ч.Номин аж. Бүр тодруулж хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэж байжээ.

Ганц манай улс ч биш бусад олон орон үндэстнээрээ бахархах сэтгэлийг хүүхэд залууст төрүүлэхийн тулд тодорхой тэмдэглэлт өдрүүдэд музейнүүдийнхээ үүдийг үнэ төлбөргүйгээр нээдэг. Францад гэхэд л 18 нас хүртэлх хүүхдүүд үнэ төлбөргүйгээр музей үзэх эрхтэй. Олон улсын музейн өдөр буюу 5 дугаар сарын 18-нд олон музей  бүх насныханд үнэгүй үйлчилдэг аж. Алдарт Луврын музей сар бүрийн тодорхой өдөр иргэдийг үнэгүй нэвтрүүлдэг. Италид төрийн өмчийн музейнүүд 18 нас хүртэлх хүүхдэд үнэгүй үйлчилдэг бол сар бүрийн эхний ням гарагт маш олон музей нийтэд үнэгүй үйлчилдэг байна. Японд Соёлын өдөр буюу 11 дүгээр сарын 3-нд, мөн музейн өдрөөр хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр музей үзүүлдэг юм. Энэ дашрамд онцлоход Ч.Номин Соёлын сайдаар ажиллах үедээ Музейн тухай хуульд 16 хүртэлх насны хүүхдүүд музей үзэхэд үнэ төлбөр төлөхгүй гэсэн утгатай заалтыг тусгуулсан байна.Музейн тухай хуулийн 9.1-д “Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүлэнгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ” гэсэн заалт бий. ССАЖЯ-наас жил бүрийн гуравдугаар сарын эхээр зохион байгуулдаг музейн нээлттэй өдрүүд энэ сарын 7 хүртэл үргэлжилнэ. Энэ өдрүүдэд уншигч та Улаанбаатарын музейнүүдийг үнэ төлбөргүй сонирхох боломжтой.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %