Урлаг

“Монгол хаан” жүжиг Лондон хотын Колизей театрт амжилттай тоглогдлоо

Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг Лондон хотын Уэст Эндийн (West End) Колизей театрт Б.Баатарын шинэчилсэн найруулга “Монгол хаан” нэртэйгээр 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд нийт 14 хоногийн турш 17 удаа амжилттай тоглогдлоо.

"Монгол хаан" жүжиг Лондон хотын Колизей театрт амжилттай тоглогдлоо

Уг жүжгийг нийт 40 мянган үзэгч үзсэн байна.

Тоглолт бүр нь үзэгчдээр дүүрэн байж, хүсэлтийн дагуу нэмэлт тоглолт зарласан энэхүү амжилт нь нэгэн жарны түүхт Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаанд тэр дундаа хоёр улсын соёлын харилцааг шинэ шатанд гаргаж чадсан төдийгүй  Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндрөөр өргөж, сурталчлан танилцуулж, соёл урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн алхам боллоо хэмээн Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

"Монгол хаан" жүжиг Лондон хотын Колизей театрт амжилттай тоглогдлоо

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %