ДэлхийдОнцлох

Монголын Eznis Airways компани БНХАУ-аас ОХУ руу цэргийн ачаа тээвэрлэсэн хэрэгт сэжиглэгдэж буйг мэдээлжээ

Монголын агаарын тээврийн Eznis Airways компани БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд цэргийн зориулалттай 50 тонн ачаа тээвэрлэсэнд сэжиглэгдэж буй тухай Aviation Source News сайтад мэдээлжээ.

Энэ шалтгааны улмаас тус компанийн эзэмшлийн JU-1332 бүртгэлтэй Airbus A330 нисэх онгоц одоо Улаанбаатар хотод газардаад шалгагдаж байгаа гэнэ.

Арваннэгдүгээр сарын 9-нөөс эхлэн Eznis Airways компанийн үйлчилгээнд ашиглагдаж эхэлсэн Airbus A330 нисэх онгоц Сөүл хотын чиглэлд ачаа тээвэрлэдэг байжээ. Харин арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гэнэт чиглэлээ өөрчилж, Бээжингийн ойролцоо газардсан болохыг эх сурвалж мэдээлсэн байна.

Бид энэ тухай холбогдох албаны эх сурвалжаас тодруулах болно.

 

Эх сурвалж: Aviation Source News

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %