Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Тажикстаны Душанбе, Казахстаны Астана хотод зохион байгуулсан “Их дуулга”-ын цуврал тэмцээнээс дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт 11 медаль хүртлээ.
Сонирхуулахад 48 болон 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Анударь, Б.Ганхайч нар түрүүлснээр хоёр жил дараалан энэхүү тэмцээнд түрүүллээ. Тэд нэг тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн анхны монгол эмэгтэй тамирчин болов. Үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчаар Ч.Болдбаатар, М.Бундмаа нар ажиллаж байгаа юм.


