Өнөөдөр УИХ-ын чуулганаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн баталлаа. Ингэснээр ээжүүд 0-1 насанд эндсэн хүүхдээ одонгийн хүүхдийн тоонд хамруулах эрхзүйн орчин бүрдэж байгаа юм.
Мөн заавал хүүхэд нь нэг нас хүрсний дараа алдарт эхийн одонгоо авдаг зохицуулалтыг халж буй. Өөрөөр хэлбэл, төрөөд нэг сар болж байгаа материалаа бүрдүүлж өгөн, одон авах боломжтой.
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс уг хүчин төгөлдөр хууль хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтэд хамрагдах хүсэлээт эхчүүд хүсэлтээ гаргаж, бичиг баримтаа бүрдүүлж өгснөөх одонгоо авах юм. Энэ хуулт хэрэгжиж эхэлснээр 27, 100 ээж “Эхийн алдар II”, “Эхийн алдар I” 10,154 одон авна гэсэн тооцоолол гарчээ.
Ташрамд дурдахад, “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ онд улсын хэмжээнд 12,306 ээж Алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж буй.


