ДэлхийдОнцлох

Дэд бүтэц, уул уурхайн салбарын бүтээн байгуулалтад АНЭУ-ын компаниуд оролцох боломжийг судална

ЕТГ-ын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ сарын 1-3-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх үеэр АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны Төрийн сайд Ахмад Али Аль-Саиг-тай уулзжээ.

Талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлээд, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан байна.

Түүнчлэн хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүд чухал хэмээн нотолж, баримт бичгүүдийг тохиролцох талаар үргэлжлүүлэн ажиллахаар болов.

Монгол Улсын дэд бүтцийн, уул уурхайн, боловсруулах аж үйлдвэрийн, аялал жуулчлалын зэрэг бүтээн байгуулалтын үйл явцад АНЭУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийг судлахад шаардлагатай үндэслэлүүдийг ирүүлэхийг эмиратын тал хүссэний дагуу ойрын үед холбогдох мэдээллүүдийг өгөхөөр болов.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %