v
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дорноговийн малчдад Улсын нөөцийн өвс, тэжээлийг малчдад үнэгүй олгох шийдвэрийн дагуу орон нутагт өвс тэжээлийг үнэгүй тарааж байна.
Нэг малчин өрхөд хоёр боодол өвс, хоёр шуудай тэжээл, мал бүхий өрхөд хоёр боодол өвс олгож байгаа юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Дорноговь аймаг мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 86.3 хувьтай хангаад байсан юм.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын 56 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 06 дугаар албан даалгаврын хүрээнд аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд, 273 тонн бүдүүн тэжээл, 237 тонн хүчит тэжээл, сумдын нөөцөд 547 тонн бүдүүн тэжээл, 474 тонн хүчит тэжээл нийт 820 тонн бүдүүн тэжээл, 711 тонн хүчит тэжээл бэлтгэх шаардлагатайгаас тухайн үед аймгийн аюулгүй нөөцөд 824 тонн бүдүүн тэжээл, 297 тонн хүчит тэжээл, сумдын аюулгүй байдлын 527.7 тонн бүдүүн тэжээл, 70 тонн хүчит тэжээл бэлтгэжээ.
Энэ жил говь нутгаар цас зудгүй, шороон шуурга багатай, өвс ургамал, малын бэлчээр хүрэлцээтэй өнөтэй сайхан өвөл болсон байна.


