НийгэмЭдийн засаг

Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг долдугаар сарын 1-н хүртэл сунгалаа

Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан болохыг Гаалийн Ерөнхий Газар мэдээлэв. Ингэснээр дизелийн түлшний үнийг нэмэгдүүлэхгүй байх нь.

Өнгөрсөн оны долдугаар сард “Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэж байна” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв. Ингэхдээ 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл уг зохицуулалт үйлчлэхээр тогтоолд тусгасан байжээ. Энэ хугацааг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл сунгасан байна.

ОХУ-ын “Роснефть” компани манай улсад дизель түлшийг гэрээнээсээ 5%-ийн хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %