Технологийн хөгжлөөс хамааран сүүлийн жилүүдэд цахим залилан, санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэж буй талаар хууль хяналтын байгууллагаас сэрэмжлүүлэг хүргэдэг ч энэ төрлийн хэрэг буурахгүй байгаа. Хамгийн сүүлд л гэхэд нэгэн иргэн “Банкны санал асуулга” гэх тодорхойгүй холбоос линк гар утсанд нь ирсний дагуу тус линк дээр дарж орсноор 26.370.000 төгрөгөө өөрийн данснаасаа алдсан гэх дуудлага, мэдээлэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Иймд иргэд та бүхэн утсаар болон цахим платформоор ирж буй хуурамч зар, мэдээллийн холбоос линк дээр дарж орохгүй байх, хувийн мэдээлэл, интернэт банкны нэр, нууц үгээр нэвтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Иймд өөрийгөө цахим залилангаас хамгаалахын тулд дараах зөвлөмжүүдийг мөрдөхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Залиланд өртөхөөс сэргийлэх зөвлөмж:
Цахим нууц үгээ хэцүү, давтагдаагүй нууц үг хэрэглэх
Таны утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессэжийг нээхгүй байх
Танихгүй гадаад кодтой дуудлага, мессэжээс сэрэмжлэх
Цахим халдлагад өртсөнөө мэдвэл нэн даруй банк руу залгаж карт дансаа хаалгах, цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхаарууллаа.


