Улс төрЭдийн засаг

Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан.

Засгйин газрын хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Манай улс уул уурхайн тэсэлгээний ажилд ашигладаг бодисоо импортоор авдаг. Иймд Тэсрэх дэлбэрэх бодисын эргэлтин тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Ингэснээр импортоор оруулж ирэх боомтын тоо нэмэгдэнэ” гэв.

Дархан уул аймагт баригдах Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг хуралдаанд танилцууллаа. Энэ төсөл бол дотооддоо гангын хэрэглээгээр хангах, гадагшаа өндөр чанарын ган импортлох ач холбогдолтой.

Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг дэлхийн веб сайтуудад зарласан, элчин яамдуудаар дамжуулан сонирхогчдод мэдээлэл хүргэсэн. Энэ сарын 11-нд материал хүлээн авах хугацаа дууссан. Тендерт оролцогчдыг үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан. Аймгийн НИТХ-ээс 650 газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн. Энэ жилдээ багтаан гэрээ хэлцлийг хийж, ажлыг эхлүүлэх зорилготой ажиллаж байна.

Мөн Оюутолгойн бүтээн байгуулалтын дараа тооцогдох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төслийг явцыг танилцууллаа. Газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудлаар ЕС үүрэг өгсөн” гэв.

Түүнчлэн өичгдөр болсон Рио Тинто хэлэлцээр талаар менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсэг үүргээ биелүүлэн, тохиролцоонд хүрсэн. Монгол Улсын алдах байсан 1.5 тэрбум төгрөгийг байхаар өгөхгүй болж байна гэсэн үг гэдгийг тэмдэглэв.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %