НийгэмУлс төр

Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өдөр болгон л над руу хашхирдаг

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өчигдөр Байнгын хорооны хуралдаанд согтуу оролцож Б.Пүрэвдорж гишүүнтэй маргалдаж заналхийлсэн тухай мэдээлэл гарсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Над руу зөндөө л хашхирдаг. Ганц удаа хашхирсныг нь сэтгүүлчид онцлоод байх шиг байна. Э.Бат-Амгалан гишүүнийг согтуу байсан эсэхийг мэдэхгүй. Намыг нь шүүмжилсэн болохоор бухимдаж, хашхирсан байх. Насаараа намаар явсан хүн болохоор бухимдаа биз. Би бол гомдолгүй байгаа. Угаасаа л өдөр болгон над руу хашхирдаг” гэв.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %