Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашиг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсныг Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцуулав.
Тэрбээр “Тулгамдсан асуудлуудыг аргацаах биш сууриар нь урт хугацааны шийдэхээр ажиллаж байна. Санхүү эдийн засгийн хувьд бие даасан, үнэ тарифын хувьд иргэдэд ээлтэй, үр ашигтай, шинэ технологи нэвтрүүлсэн салбар бий болгоно. Хамгийн чухал асуудал бол үнэ тариф бус. Салбарын үр ашиг, засаглал, зардлын асуудал юм. Иймд эхний ээлжид үнэ тарифыг хөндөхгүй, үйлдвэрлэлийн болон дамжуулах өртгийг хамгийн багадаа гурван хувиар бууруулахыг үүрэг болгосон. Цаашид засаглал, орон тоог оновчтой болгох гэх мэт судалгаа тооцоолол хийнэ” гэв. Мөн хаврын сар үлгэрлэж байгаа ч эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл онцгой чухал учраас үүнтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсныг дурдлаа. Тодруулбал,
- Хувийн хөрөнгө оруулалтаар баригдлаж байгаа Сэлэнгийн 70 мВт чадалтай ДЦС-ыг цаг хугацаанд нь ашиглалт оруулах;
- БНХАУ-аас эрчим хүч экспортлоход шаардлагатай байгаа “Зэс оюу” буюу цахилгаан дамжуулах станцыг ажлыг шуурхайлан ашиглалт оруулах
- Оргил ачааллын үед иргэд, ААН-ийн цахилгааныг хязгаарлахгүйн тулд батерей хураагуурыг богино хугацаанд хэрэгжүүлэх,
- Таван аймагт таван цахилгаан станцын төслийг нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна
Түүнчлэн “Хэрэглэгч төвтөй, ухаалаг салбар болох ёстой. Иймд цахим шинэчлэлийг хэрэгжүүлж, дулааны тоолууртай болгох ажлыг гуравдугаар улирлаас хэрэгжүүлж эхэлнэ. Нийт орон сууцны 53 хувь нь тоолуур тавих боломжтой байна. Үлдсэнд нь нэмэлт тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа. Мөн шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнуудад дулаан хэмжигчтэй байх шаардлага тавина” гэлээ


