ОнцлохУлс төрШуурхай

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг ажлаас нь чөлөөлжээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаан болон нам доторх зөрчил, хагаралаас үүдэн ажлаа өгөх хүсэлт гаргасан тухайгаа олон нийтэд мэдээлж байв.

Чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Ерөнхий сайд шийдвэр гаргах үүрэгтэй. Үүний дагуу Д.Бауыржаныг Засаг даргаас чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гаргасан байна. Тиймээс дараагийн хүнийг нь шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлэх аж.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %