Баянхонгор аймгийн Богд суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт гуравдугаар сарын 1-ний 1 01:00:03 цагт болсон байна.
Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд:
- Байшин донслон хөдлөх
- Чийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савах
- Шилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарах
- Хүнгэнэсэн дуу ойртох
Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих, хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй.


