ДэлхийдСонирхолтой мэдээ

“Артемис 2”-ын нисгэгчид дэлхийг нэг хоног тойрсны дараа сарыг зорилоо.

НАСА-гийн “Артемис 2” даалгавраар дөрвөн сансрын нисгэгч пүрэв гарагийн /2026.04.02/ өглөө сар руу нисэх зорилготой хөөрсөн. Тэд даалгаврын эхний хоногт дэлхийг Orion хөлөгтэй тойрсны дараа өнөө өглөө /2026.04.03/ сарыг зорьжээ. Одоо тэд даваа гарагт /2026.04.06/ сар дээр очих төлөвтэй байгаа юм. “Артемис 2” хөтөлбөрийн хүрээнд нисгэгчид сарыг тойроод буцаж ирнэ. Өнөөдрийн 10:20 минутын байдлаар Orion хөлөг дэлхийгээс 40 мянган км-ын зайд явж байв.

Хөлөг сарыг чиглэсний дараа нисгэгчдийн нэг болох Канадын сансрын агентлагийн сансрын нисгэгч Жереми Хансен “Хүн төрөлхтөн юу хийж чадна гэдгээ дахин нэг удаа харууллаа. Та бүхний ирээдүйг гэсэн итгэл найдвар сар хүрэх энэхүү аялалд биднийг тэтгэж байна” гэж хэлжээ. Мөн хөлөг дээрх НАСА-гийн сансрын нисгэгч нисгэгчдийн нэг Кристина Кох “Ийнхүү сар руу чиглэснээр бид дэлхийг орхих бус харин ч сонгож байна” хэмээсэн юм.

НАСА-гийн Лори Глэйз мэдэгдэл хийхдээ “Хатагтай ноёд оо, 1972 онд Аполлон 17 даалгавраас хойш хүн төрөлхтөн анх удаа дэлхийн тойрог замаас гарсан гэдгийг та бүхэд дуулгахдаа маш их баяртай байна” гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %