МАН-ЫН БАГА ХУРАЛ: Яг одоо Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Тэмүүлэн үг хэлж байна. Үүний дараагаар санал хураалт эхэлнэ

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хуралдаанаар намын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дэмжсэн шийдвэрийг хэлэлцэж байгаа билээ. Бага хурлын үеэр заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлсэн байдаг.
Тэгвэл яг одоо Г.Тэмүүлэн үг хэлж байгаа бөгөөд түүний дараагаар Бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явагдана


