АНУ-ын Вашингтон хотод хоёр Үндэсний гвардийн гишүүн буудуулсан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 26-нд Баруун Виржиниагийн Үндэсний гвардийн хоёр цэрэг Вашингтонд эргүүл хийж явах үедээ “Farragut West” метроны буудлын ойролцоо буудуулжээ. Албаныхны хэлснээр, энэ нь урьдчилан төлөвлөсөн отолт байсан. Гвардийн цэрэг 20 настай Сара Бекстром гэдэг эмэгтэй шархаа даалгүй нас барсан. Нөгөө цэрэг болох 24 настай Эндрю Вулф хүнд шархадсан, эмнэлгийн тусламж авсан хэвээр байна.
Буудсан хүн нь Афганстан гаралтай 29 настай Рахманулла Лаканвал гэх эрэгтэй гэж үзэж байна.
Тэрбээр 2021 онд АНУ-д дахин нутагшуулах хөтөлбөрөөр орж ирсэн. Хэрэг гардаг өдөр цагдаа нар түүнийг баривчилсан. Эл үеэр Лаканвал мөн адил шархадсан ч амь насанд нь аюулгүй гэж мэдээлсэн байна. АНУ-ын албаны хүмүүс энэ явдлыг зорилтот халдлага, үндэсний аюулгүй байдлын хэрэг гэж үзэж байна. Улмаар Вашингтон хотод аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт 500 Үндэсний гвардын цэрэг байрлуулахаар болжээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK


