2025 оны 12-р сарын 1-нд Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 3549 төгрөг байсан бол нэгдүгээр сард 3560 төгрөгт хүрсэн билээ.
Он гарснаас хойш ам.долларын ханш өнөөдрийг хүртэл өсөлттэй байсаар тавдугаар сарын эхний долоо хоногт 3576 төгрөг байв. Харин өнөөдрийн байдлаар ам.доллар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3575 төгрөг байгаа бол арилжааны банкуудад 3595 төгрөг, валют арилжааны төвүүдэд 3585 төгрөгийн ханштай байна. Өөрөөр хэлбэл 2025 оны 12-р сараас хойш ам.доллар 26 орчим төгрөгийн өсөлт үзүүлжээ.


