Эдийн засаг

Ажилчдаа халамжлах тусам байгууллагын орлого өсдөг үү?

Дэлхийн томоохон судалгаануудаас харахад хүнээ тогтвортой ажиллуулдаг компаниудын жилийн орлогын өсөлт бусдынхаасаа 22% -иар өндөр, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 26% -иар илүү, инновац бүтээж, өрсөлдөх чадвар эрс өндөр байна. Ажилтнуудын 94% нь ажил олгогч карьер хөгжлийг нь дэмжсэн үед, 54% нь өөрийг нь үнэлж талархдаг үед тууштай ажиллана гэж хариулсан нь удирдлагын дэмжлэг, карьер өсөлт, ажиллах нөхцөл, хангамж урамшуулал, байгууллагын соёл чухал нөлөөтэйг харуулж байна.

зураг

Хүндээ ээлтэй менежмент нь бизнесүүдийн өсөлт хөгжил, цаашилбал улс орны эдийн засгийн хөгжил, тогтвортой хөгжлийн түлхүүр хүчин зүйл юм.

Иймд Хүний нөөцийн цогц платформ болох Nito нь “New Work Summit: Good Workplace Awards” чуулганыг 2 дахь жилдээ “Talent Retention – for Business & Economic Development and the SDGs” сэдвийн дор зохион байгуулж байна.

Энэхүү чуулганы үеэр Монголын тэргүүлэх компаниуд болон GWA 2022-ын ялагчид сайн туршлагаа түгээн шинэ жишиг тогтоож, өргөн хүрээний сэдвийн дор шийдэл хэлэлцэж, 2023 оны Good Workplace Awards-ын ялагчдыг шалгаруулах болно.

Өнгөрсөн жилийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулах тус арга хэмжээнд 400 гаруй компанийн 1,600 гаруй төлөөлөл, ялангуяа хүний нөөцийн удирдлага болон гүйцэтгэх түвшний удирдлагууд цугласан.

зураг

Good Workplace Awards -д оролцсон компаниуд нийт 14 төрөлд нэр дэвшин, өрсөлддөг бөгөөд өнгөрсөн оны хувьд 100 гаруй байгууллагын материал дээр үндэслэн шилдэг ажил олгогчдыг шалгаруулж байсан. Шүүлтийг Төрийн бус байгууллагын, хараат бус шүүгчдийн бүрэлдэхүүн явуулдгаараа онцлог юм.

GOOD WORKPLACE AWARDS -д шалгарснаар ажил олгогчийн брэндингээ нэмэгдүүлэх,  Үндэсний хэмжээнд таниулах, хүндээ ээлтэй ажлын байрны соёлыг дэлгэрүүлэх, ажилтнуудынхаа идэвх санаачилга, тогтвор суурьшлыг нэмэгдүүлэх, бизнесээ хурдацтай өсгөх, инновацаар түүчээлэх гэх мэт давуу тал, үр өгөөжтэй байх болно.

зураг

Good Workplace Awards 2023 нь байгууллагаас ажилтнуудынхаа карьер, эрүүл мэнд, гэр бүл, сэтгэл ханамж, цалин урамшуулал, ажиллах нөхцөл орчин, соёл, ажил амьдралын тэнцвэрт байдалд чиглэсэн ямар үр дүнтэй бодлого санаачилга хэрэгжүүлсэн зэрэг орчин үеийн гол шалгууруудад үндэслэн шилдгүүдийг тодруулна.

зураг

Дээрх төрлүүдэд байгууллагаа оролцуулж, нэр дэвшихийг хүсвэл дараах линкээр орж материалаа илгээгээрэй.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %