By admin Share Хуваалцах Монгол Улсын аврах баг Турк дахь эрэн хайх аврах ажиллагаагаа өндөрлөлөө МУ-ын Онцгой байдлын баг Турк улсад ажиллах хугацаандаа нийт 8 хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна. Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчтай эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Туркийн Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажил эхэлсэн. Гэсэн ч эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим % нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр байна гэж ОБEГ мэдээллээ. Хуваалцах Энэ мэдээнд таны өгөх хариулал Зөв гоё 0 ХаХа 0 Гайхалтай 0 Харамсалтай 0 Буруу 0
Онцлох Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй 83 гомдол, мэдээллийг хянан шалгав. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ оны наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн ... By admin2026-08-18
Дэлхийд 30 жилийн өмнө болсон рэппер Тупак Шакурын аллагын хэргийн шүүх хурал эхэллээ. Америкийн түүхэнд хамгийн удаан хүлээгдсэн шүүх хурлуудын нэг болох 1996 онд гарсан рэппер Тупак Шакурын ... By admin2026-08-18
Дэлхийд 30 жилийн өмнө болсон рэппер Тупак Шакурын аллагын хэргийн шүүх хурал эхэллээ. Америкийн түүхэнд хамгийн удаан хүлээгдсэн шүүх хурлуудын нэг болох 1996 онд гарсан рэппер Тупак Шакурын ... By admin2026-08-18