НийгэмОнцлох

Д.АМАРБАЯСГАЛАН: “Оюу Толгой“ ХХК-д Засгийн газрын зүгээс ямар нэг хариу өгөөгүй байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг хэрхэж байгаа талаарх мэдээллийг өглөө.

Д.АМАРБАЯСГАЛАН: 

– Оюутолгой ХК-аас далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж, нээлтээ хийсэнтэй холбогдуулан зардал өссөн гэх асуудал яригдсан. Зардлын зээлийн санхүүжилтыг нэмэгдүүлэх саналыг удаа дараа өгсөн. Одоогийн байдлаар Засгийн газрын зүгээс хариугаа өгөөгүй байна. Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн ажлын хэсгийг ахалж байсан. Харин Х.Нямбаатар Хотын дарга болсонтой холбогдуулан Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Ажлын хэсгээс энэ долоо хоногт хуралдуулж, мэдээлэл авсан.

Миний хувьд энэ ажлын хэсэг дээр хэд хэдэн зарчим баримтална. 1-рт, Мэргэжлийн бизнесийн байгууллага буюу Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюутолгой компаниуд Риотинто групптэй шууд харилцаж,зардал нэмэх эсэх тал дээр урьдчилсан байдлаар хэлэлцдэг байх шаардлагыг тавьж байгаа. Үүний хүрээнд 3 дэд ажлын хэсэг байгуулсан. Санхүү татварын асуудал хариуцсан дэд ажлын хэсгийг Сангийн сайд Д.Жавхлан, Арбитрын шүүх, ЗГ-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн дэд ажлын хэсгийг Хуульзүйн дэд сайд Б.Солонго, Далд уурхай болон бусад олборлолтын дэд ажлын хэсгийн “Эрдэнэс монгол”  ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ахалж ажиллана.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %