БоловсролЗалуусын хөгжилдОнцлохСонирхолтой мэдээЦаг агаар

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн халуун өдөр буюу зургаадугаар сарын 9-нд +37 градус хүрчээ

Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар халж Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 градус хүрчээ.

Долоо хоногийн хамгийн халуун өдөр буюу зургаадугаар сарын 9-нд Баянхонгор аймгийн Шинэжинстэд +36.7 градус байсныг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Харин Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20…+26 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр +13…+19 градус, бусад нутгаар +27…+32 градус хүрч, халжээ.

Өнөөдөр /2023.06.12/ ихэнх нутгаар 30 градус давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг зөвлөлөө.

зураг

зураг

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %