НийгэмОнцлохШуурхай

Маргааш болох “Монгол хүүхдүүд 2023” арга хэмжээний дараа долоон чиглэлд нэмэлт автобус үйлчилнэ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэх аж.

Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Монгол хүүхдүүд 2023” арга хэмжээ дуусаад 21:30 цагт дөрвөн зогсоолоос долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  1. Цэцэг төв-Хайлааст
  2. Цэцэг төв-Дүүхээ дэлгүүр
  3. МУБИС /хойд/-Ханын материал
  4. Ард кино театр-Орбит
  5. Ард кино театр-Нисэх
  6. Сүхбаатарын талбай-Улаанхуаран
  7. Сүхбаатарын талбай-Шархад

Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дараах зураглалын дагуу үйлчилгээг үзүүлнэ хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

зураг

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %