ДэлхийдСонирхолтой мэдээ

Роберто Де Ниро 79 насандаа долоо дахь удаагаа аав болжээ

Холливүүдийн алдартнуудын нэг Роберто Де Ниро саяхан долоо дахь хүүхдээ өлгийдөж авсныг хэвлэлд ярьжээ.

Хоёр удаагийн Оскарын шагналтан тэрбээр одоо 79 настай юм.

ET Canada сувгийн сэтгүүлч түүнийг зургаан хүүхэдтэй болохыг яриандаа дурдахад Де Ниро “Үнэн хэрэгтээ би долоон хүүхэдтэй. Саяхан шинэ хүүхэдтэй болсон” гэж залруулжээ.

Де Нирогийн анхны эхнэр “Taxi Driver” кинонд цуг тоглосон жүжигчин Дианне Эббот юм. Тэд хоёр хүүхдийн эцэг эх болж байжээ.

Дараа нь тэр жүжигчин Грэйс Хайтовертай 2018 он хүртэл хамт амьдрахдаа бас хоёр хүүхдийн эцэг болсон байна.

Эдгээрээс өмнө 1980-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн үе хүртэл модель Туки Смиттэй найзалж байхдаа Де Ниро хоёр хүүтэй болж байжээ.

Өөрийн цаг үеийн хамгийн алдартай жүжигчин гэгдэг Роберто Де Ниро 40 хүрэхээсээ өмнө хоёр удаа Оскарын шагнал хүртэж байв.

Эхний шагналаа 1974 онд “The Godfather II” кинонд бүтээсэн туслах дүрээрээ, хоёр дахь шагналыг 1981 онд “Raging Bull” кинонд бүтээсэн гол дүрээрээ авч байжээ.

Тэрбээр одоо тавдугаар сарын 26-нд АНУ даяар нээлтээ хийх “About My Father” киногоо сурталчилж байгаа.

Холливүүдийн бусад алдартнуудаас найруулагч Жорж Лукас 69 настайдаа, Чарли Чаплин, Мик Жаггер нар хоёул 73 насандаа эцэг болж байжээ.

 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %