Улс төр

“Олон болохоороо буруу зүйлд автахгүй хэмээн ярьж, гишүүд өөрсдийгөө доош нь хийгээд байх юм. Гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй”

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад намар сонгууль болох гээд байна гэж хүмүүс ярьж байна. Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийг дэмжсэн заалт орж ирж байгаад баяртай байна. Парламентад эмэгтэйчүүд байгаа улс орон ядуурал, боловсрол, эрүүл мэндийн асуудал нь шийдэгдсэн учир ярихаа больсон байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн олонх нь эмэгтэйчүүд байдаг болохоор сургууль, цэцэрлэгийн засвар, ядуурлын тухай зөндөө зүйл ярьдаг. Гэвч Төсвийн байнгын хороон дээр орж ирээд унадаг. Амьдрах ухаан заадаг төрийн бус байгууллагад төсөв тавьж өгье гэхээр хөтөлбөр санхүүжүүлэхгүй гэдэг. Тэгээд л шавар байшин зэргийг барьдаг.

Манай улс сувилагчийн дутагдалд орсон. Саяхан би Солонгосын парламентын төлөөлөл эмэгтэйтэй уулзлаа. Тэр хүн 40 жил сувилагчаар ажилласан тул сувилагчийн төлөөлөл гээд парламентад оруулсан байна.

Парламентын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Олон болохоороо янз бүрийн буруу зүйлд автахгүй гэж гишүүд ярьж өөрсдийгөө доош нь хийгээд байх юм. Ганц хүн ч ийм зүйлд автаж болохгүй.

Үндсэн хуулийн дархлаа, Цэцийн асуудлыг оруулах гэсэн ч оруулж чадсангүй. Засгийн газрын шийдвэрийг шүүх хэлэлцэж байгаа нь буруу” хэмээв.

“Өрсөлдөгчөө харлуулах биш бодлогын мэтгэлцээнээр өрсөлддөг сонгуулийн соёл бүрдээсэй”

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ намар сонгууль болохгүй. Тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний бэлгэдэл болсон төр. Тийм учраас хэн нэгэн тараая гээд тарчихдаг, гадна, дотнын шахалтаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш.

Тийм учраас УИХ-ын сонгууль яг цагтаа болно. Энэ тал дээр иргэд, хувийн хэвшил, улс төрийн намууд тайван байж болно. Цаашид ч бүрэн эрхийг хугацаа өөрчлөгдөхгүй байх ёстой. Өрсөлдөгчөө ямар нэг байдлаар харлуулах биш бодлогын мэтгэлцээнээр өрсөлддөг сонгуулийн шинэ соёл 2024 онд бүрдээсэй хэмээн хүсэж байна.

Засгийн газрын өнөөдрийн оруулж ирж буй гишүүдийн тооны тухайд хэлэлцүүлэгт оруулж ирсэн юм.  Шийдэх эрх нь УИХ-д бий. Бүх зүйл чөлөөтэй мэтгэлцээн рүү орж байна. 57 гишүүн дэмжих ёстой. Бүгдээрээ дэмжиж байж Үндсэн хуулиа батлах нь чухал.

Хүний эрхийн асуудлаар Засгийн газрын хуралдаанаар сайн чиглэл өгсөн. Хэдүүлээ хамтдаа индексээ ахиулмаар байна” гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %