5,000 гаруй хүн НЭГ ДОР цугларч ХАМТДАА хөрөнгөө, санхүүгийн мэдлэгээ ӨСГӨЛӨӨ

2023-05-02 308 0

Мандал Санхүүгийн Нэгдлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭКСПО арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр хотын төв цэг болох Шангри-Ла зочид буудалд болж нэг дор 5000 гаруй хүн цугларч хамтдаа ӨСГӨХ ҮҮ уриан дор хөрөнгө оруулалтын мэдлэгээ ӨСГӨЛӨӨ.

ӨСГӨХ ҮҮ уриан дор зохион байгуулагдсан тус арга хэмжээний энэ жилийн онцлог нь түлхүү ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ӨРХИЙН санхүү рүү чиглэсэн нь бусад хөрөнгө оруулалтын арга хэмжээнээс онцлог байв. Мөн түүнчлэн Түмэн шувуут ХК, Мандал Даатгал ХК байгууллагуудын хувьцаа эзэмшигчдийн хурал болов.

зураг

Арга хэмжээний онцлох хэсэг бол яалт ч үгүй төв тайзны Илтгэлийн хэсэг байв. Бүхэл өдрийн турш тасралтгүй хувь хүний мөнгө санхүүтэйгээ харьцах ухааны талаар, хүүхдийн санхүүгийн боловсролд хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар, түүнчлэн залуу гэр бүлд зориулсан ирээдүйдээ хэрхэн хөрөнгө оруулалт хийх хөрөнгөө хэрхэн ӨСГӨХ талаар салбар салбарын 12 экспертүүд өөрсдийн амьдралын бодит туршлагаасаа хуваалцсан өдөр болов.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭКСПО-23 дээр онцлох хэсгүүд зөвхөн илтгэлээр дууссангүй тэнд 20 гаруй байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна мөнгөө 10Х өсгөх бодит аргаас хуваалцаж, хувийн санхүүчид иргэдэд хамгийн тохиромжтой хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгч, төгрөгийн ханшийн эсрэг өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хэрхэн хийх талаар зөвлөж, хүүхдийнхээ ирээдүйн боловсролд бодит хөрөнгө оруулалт хийх талаар know how хуваалцаж ёстой л нэг ӨСГӨХ ӨДӨР гэсэн шиг хар бараантай байгаа энэ нийгэмд өнгө нэмж хамтдаа нэг өдрийг өөртөө зориулж мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийж бодит алхам хийсэн МЭДЛЭГЭЭ ӨСГӨСӨН өдөр болж өнгөрлөө.

ФОТО:
зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`