Эдийн засаг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дор хаяж 620 мянган төгрөг болгох хэрэгтэй

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлээс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чуулган зохион байгууллаа. Тус чуулганд хөдөө орон нутаг болон нийслэлийн үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөл болсон 308 гишүүн оролцсон байна.

Тус чуулган нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэр гаргах бүхий байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх зорилготой аж.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

Энэ оны эхний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгосон ч дор хаяж 620 мянган төгрөг болгох хэрэгтэй.

Эмэгтэйчүүд ажил хийхэд тулгамддаг гол шалтгаанууд нь ажлын дарамт, цалин хөлс, гэр бүлийн асуудал, төрөлт байдаг. Бид энэ асуудлыг шийдвэрлэх, хамтдаа гарц олох талаар энэ чуулганыг зохион байгуулж байна.

Хүний эрхийг хамгаалж, хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох талаар уриалж байна.

Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарч, дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байна.

2006 онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин хамгийн өндөр буюу 62 хувь байсан бол 2022 оны эхний хагас жилийн байдлаар 48.3 болж буурчээ. Учир нь 2006 оноос хойш төрөлт нэмэгдэн, хүн амын тал хувийг бүрдүүлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурсан байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %