Жүжигчин Крис Рокийг тайзнаа алгадсан жүжигчин Уилл Смит Оскарын наадмыг зохион байгуулагч АНУ-ын Кино урлаг, шинжлэх ухааны академийн гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгджээ.
Тэрээр “94 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд хийсэн миний үйлдэл цочирдом, уучилж боломгүй байсан… Би Кино урлаг, шинжлэх ухааны академийн гишүүнчлэлээс татгалзаж байна.” гэж Смит мэдэгдсэн байна. Тэрээр Крис Рок болон шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн зочид болон уг наадмыг үзэж байсан дэлхий нийтийг гомдоосон гэжээ.
“Би Академийн итгэлийг алдсан. Бусад нэр дэвшигчид болон ялагчдад баяр хүргэх боломжийг нь би хаасан. Сэтгэл зүрх эмтэрч, шаналж байна” гэсэн байна.
Тэрээр өөрийн үйлдлийн төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байна гэжээ.


