Дэлхийд

Италийн Этна галт ууланд зөвшөөрөлгүй авирч байсан АНУ-ын жуулчин аянгад ниргүүлжээ.

Энэ сарын эхнээс идэвхэжсэн Сицили арлын Этна галт ууланд авирч байсан АНУ-ын жуулчин аянгад ниргүүлсний улмаас амиа алдсаныг Италийн эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ.

Галт уулын идэвхжилтэй холбогдуулан эрх баригчид тус ууланд авирахыг хориглоод байсан юм.

Канзас мужаас ирсэн 29 настай эрэгтэй жуулчин Ням гарагийн орой уулын өндөрлөг хэсэгт явж байгаад аянгад ниргүүлснийг нисдэг тэргээр аварсан ч эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн ихэнх хугацаанд ойролцоох Катаниа хотын нисэх буудал үйл ажиллагаагаа зогсоосон нь Этна галт уулын идэвхжилтэй холбоотой байв.

Италийн албаны хүмүүсийн мэдээлснээр сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Этнад хүний амь үрэгдсэн тохиолдлуудын ихэнх нь галт уулын идэвхжилтэй шууд холбоогүй, харин аянга цахилгаантай холбоотой байжээ.

Европын хамгийн өндөр идэвхжилтэй галт уулын дэлбэрэлттэй шууд холбоотой хамгийн сүүлийн үхэл 1987 онд бүртгэгдэж байсан байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %