ДэлхийдОнцлох

“Anthropic”-ийн зах зээлийн үнэлгээ $965 тэрбум хүрч “OpenAI”-ийг давлаа.

“Anthropic” компанийн зах зээлийн үнэлгээ пүрэв гарагт /2026.05.28/ 965 тэрбум ам.доллар хүрснээр “OpenAI”-ийг давж дэлхийн хамгийн том хиймэл оюун ухааны компани болжээ. Тус компани H цувралын санхүүжилтээ явуулсны дараа үнэлгээ нь ийнхүү өссөн аж. Гуравдугаар сард “OpenAI”-ийн 852 тэрбум ам.долларын санхүүжилттэй байсан юм.

Хоёрдугаар сард “Anthropic” компанийн үнэлгээ 380 тэрбум ам.долларын үнэлгээтэй байснаасаа хоёр дахин нэмэгдээд байна. Зах зээлийн үнэлгээ хурдтай өссөн нь өрсөлдөөн өндөртэй байгаа хиймэл оюун ухааны салбар дахь тэргүүлэгчийн статусыг бататгаж өгөв.

“Anthropic” өөрсдийн блог дээрээ нийтлэл оруулахдаа “Хоёрдугаар сард G цувралын санхүүжилтээс хойш дэлхий даяар бизнесүүд хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан энэ сарын эхээр манай борлуулалтын орлого 47 тэрбум ам.доллар давлаа” гэжээ. Тус компани одоо IPO зарлахаар төлөвлөж байгаа учир зах зээлийн үнэлгээ нь илүү нэмэгдэх төлөвтэй байна. “Anthropic”-ээс гадна “OpenAI” компани мөн IPO зарлахаар бэлтгэж байгаа юм. Эх сурвалжууд мэдээлснээр тэд энэ жил хувьцаагаа нээлттэй арилжиж эхлэх магадлалтай байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %