Дэлхийд

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кубын коммунист дэглэмийг өөрчлөхөд анхаарч байгаа гэв.

Куба-Америк гаралтай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио пүрэв гарагт /2026.05.21/ хэлэхдээ Вашингтон Кубын коммунист дэглэмийг өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаа гэжээ. АНУ лхагва гарагт /2026.05.20/ Кубын Ерөнхийлөгч асан Раул Кастрод ял тулгасан билээ.

Хаванагийн засгийн газрыг эрс эсэргүүцдэг Рубио тус улс бүтэлгүйтсэн улс хэмээжээ. Тодруулбал тэр “Тус улсын эдийн засгийн тогтолцоо нь доголдолтой. Энэ эвдэрхий тогтолцоог нь одоо байгаа улс төрийн системээр засах боломжгүй. Өнгөрсөн жилүүдэд тэд зүгээр л цаг хугацаа хожиж, бидний засаглах эрх дуусахыг хүлээгээд сурчихсан. Харин энэ удаад тэгж чадахгүй. Бид дэглэмийг өөрчлөхөд их анхаарч анхаар ажиллаж байгаа” гэсэн юм.

Рубио нэмж хэлэхдээ АНУ үргэлж дипломат аргаар шийдэлд хүрэхийг илүүд үздэг ч гэсэн Ерөнхийлөгч Доналд Трампт өөр сонголтууд байгаа гэж анхааруулжээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %