ДэлхийдОнцлох

Панчийн хашаа руу хоёр америк иргэн нэвтэрсний улмаас зураг авахыг хориглож магадгүй.

Японы Ичикава хотын амьтны хүрээлэн дэх Панч сармагчингийн хашаа руу хоёр америк иргэн нэвтэрсэн хэргээр баривчлагджээ. Уг явдлын улмаас үзэгчид Панчийн хашааны эргэн тойронд зураг, бичлэг хийхийг хориглож магадгүй байна. Ням гарагт /2026.05.17/ гарсан тус явдалтай холбогдуулан Ичикава хотын амьтны хүрээлэн хашаа руу ойртож болохгүй бүсийг томруулж, нэвтрэхээс сэргийлсэн тор суурилуулжээ.

Цагдаа нар хоёр эрэгтэйн хэргийг мягмар гарагт /2026.05.19/ прокурор руу шилжүүлсэн байна. Тэдний нэг нь 24 настай оюутан бол нөгөө нь 27 настай дуучин гэж мэдүүлэг өгчээ. Ням гарагийн 10:50 минут орчим залуусын нэг нь дүрд хувирч, хашаа давсан байна. Харин нөгөө эрэгтэй нь хашааны гаднаас бичлэг хийж байжээ. Ичикава хотын захиргааны амьтан судлал, ботаникийн цэцэрлэгийн хэлтсийн дарга Такаши Яасүна уг үйлдэл нь ховордсон амьтад болон амьтны хүрээлэнгийн ажилчдын аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан гэсэн юм.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %