НийгэмЭрүүл мэнд

Хурдан мориноос унасан хүүхдийн биеийн байдал хүнд байна.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хурдан морины сунгаа, үсэргээ хийх явцад таван настай хүүхэд мориноос унаж, хүнд бэртсэн ноцтой осол гарсан. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Ослын дараа орон нутгийн эмнэлгээс яаралтай тусламж авсан. Улмаар Улаанбаатар хот дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) шилжүүлэн эрчимт эмчилгээ хийж байна. Цагдаагийн байгууллага энэ асуудлаар шалгалт эхлүүлжээ.

Холбогдох журмын дагуу уралдаанч хүүхэд бүрийг 100,000 төгрөгийн хураамж, эрсдэл гарсан тохиолдолд 20 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох, нэг жилийн хугацаатай гэнэтийн ослын даатгалд заавал хамруулсан байх ёстой. Мөн хүүхдийг уралдаан, сунгаанд оролцуулахдаа эцэг эх, уяач болон унаач хүүхдийн хооронд хариуцлагыг тодорхойлсон гуравласан гэрээг албан ёсоор байгуулахыг шаарддаг.

Статистик мэдээллээс үзвэл, өнгөрсөн 29 жилийн хугацаанд хурдан морины уралдааны явцад 52 унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай баримт бүртгэгджээ.

Энэ нь зөвхөн албан ёсны тоо бөгөөд үүний цаана бүртгэгдээгүй, нуун дарагдуулсан олон тохиолдол байж болзошгүйг албаныхан анхааруулж байгаа юм.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %