ДэлхийдОнцлох

ОХУ НАТО-гийн хилийн ойролцоо Украинд томоохон цохилт өгчээ

Лхагва гарагт /2026.05.13/ ОХУ НАТО-гийн хилийн ойролцоо Украинд томоохон цохилт өгсөн байна. Үүний улмаас НАТО-гийн гишүүн Польш улс сөнөөгч онгоцнуудаа бэлэн байдалд оруулжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийн Телеграм хуудас дээрээ бичихдээ ОХУ-ын цохилт лхагва гарагийн орой хүртэл үргэлжилсэн гэсэн байна. Түүний хэлснээр лхагва гарагийн шөнө дундаас хойш ОХУ дор хаяж 800 орчим дрон нисгэжээ. Зеленский ОХУ-ыг НАТО-гийн хилтэй ойролцоо газар нутгуудад зориудаар цохилт өгч байна гэсэн юм. Мөн тэр “Украины эсрэг ОХУ-ын өгсөн хамгийн удаан үргэлжилсэн цохилтуудын нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлахаар ирсэн үетэй давхацсан нь зүгээр нэг тохиолдол гэж хэлж болохгүй” хэмээн Телеграм дээрээ бичсэн байна.

Цохилтын үеэр Украины төмөр замын дэд бүтэц 23 удаа цохилтод өртжээ. Украины зэвсэгт хүчин лхагва гарагийн орой мэдэгдэл хийхдээ 1,200 км үргэлжлэх  фронт дээр сүүлийн 24 цагийн хугацаанд 187 мөргөлдөөн бүртгэгдсэн гэсэн юм.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %