Дэд онцлохНийгэм

Самар түүсэн иргэдээс 3,8 сая төгрөгийн хахууль авсан байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ.

М.С, Т.И нар дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан. Энэ үедээ дархан цаазат газраас самар түүсэн М.М-ийн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй давуу байдал олгосон. Тодруулбал, түүсэн 13 шуудай самрыг буцаан олгож 3,8 сая төгрөгийн хахууль авчээ.

М.М нь 13 шуудай самраа буцаан авсны хариуд улсын байцаагч нарт хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %