1993 онд рок дуучин найзаа хөнөөсөн хэрэгт буруутгагдсан америк эрэгтэй 30 жил гаруй хууль сахиулах албаныхнаас зугтсаны эцэст Төв Америкаас баригджээ. АНУ-ын Маршалын алба мэдээлснээр “Cold as Life” хамтлагийн дуучин Родни Баржерийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжлагдаж байсан Ричард Верстинийг Панамаас барьсан аж.
Дуучин Родни 1993 онд Верстиний өрөөний хамтрагч, дотнын найз байжээ. 1993 оны есдүгээр сарын 15-нд Родниг Детройд дахь гэртээ унтаж байхад нь Ричард буудаж хөнөөсөн гэж хууль сахиулах албаныхан сэжиглэж байгаа юм. Одоо 56 нас хүрсэн Ричард дөрөвдүгээр сарын 29-нд Панама улсын Панама хот дахь нохой салхилуулах парк дээр баривчлагджээ. Албаныхан хэлснээр түүнийг баривчлах үед тэр хуурамч бичиг баримттай байсан ч хуруу хээг нь шинжилж үзэж түүнийг Ричард мөн гэж баталсан юм.
Хэрэг гарснаас хэдэн хоногийн дараа Детройдын цагдаа нар Ричардыг баривчилсан ч албаныхан мэдээлснээр тэр шүүх хурал дээр ирээгүй байна. Үүнтэй холбогдуулан 1994 оны зургаадугаар сард түүнийг баривчлах тушаал гарч байжээ.


