ДэлхийдОнцлох

БНСУ-ын тэргүүн хатагтай асны шүүх хурлыг удирдсан шүүгч нас барсан байдалтай олджээ.

Сөүлийн Дээд шүүхийн шүүгч Шин Жон О өнөөдөр /2026.05.06/ нас барсан байдалтай олджээ. Цагдаа нар Шин Жон Огийн гэр бүлээс дуудлага хүлээн авсны дараа түүний цогцсыг орон нутгийн цагаар 01:00 цагийн орчим олсон байна. Шүүгч нас барах үед өмсөж байсан хувцаснаас олдсон тэмдэглэл дотор “Ганцаараа явах шийдвэр гаргасанд уучлаарай” гэж бичсэн байжээ.

Шин Жон О БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Кён Хигийн хэргийн шүүх хурлыг удирдаж явуулсан юм. Тэрбээр Ким Кён Хиг “Deutsch Motors” компанийн хувьцааны үнийг өөрчлөх ажилд оролцож, Мүүний сүмээс тусламж авах гэж албадсан хэрэгт буруутай хэмээн үзэж дөрвөн жил хорьж, 50 сая вон төлөх ял оноосон. Эх сурвалжууд мэдээлснээр түүний хувцаснаас олдсон тэмдэглэлд тэргүүн хатагтай асан Ким Кён Хи болон шүүх хуралтай холбоотой зүйл байгаагүй аж.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %