Дэлхийд

Цагаан ордонд буутай этгээд ойртсон тул хамгаалалтын албаныхан гал нээжээ.

АНУ-ын Нууц алба даваа гарагт /2026.05.04/ мэдэгдэл хийхдээ Цагаан ордонд сэжиг бүхий этгээд ойртож ирсэн гэжээ. Тэр эрэгтэй албаныхан руу гал нээн зугтаж, дараа нь хууль сахиулах байгууллагынханд буудуулсан байна. Уг явдлын улмаас Цагаан ордонд түр хугацаагаар хорио тогтоожээ. Сэжигтний бууг хураан авч, ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

Нууц алба нь АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон тэдний гэр бүлийг хамгаалах зорилготой байгууллага юм. Тус албаны дэд захирал Мэттью Куинн мэдэгдэл хийхдээ, Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вансын цуваа хэрэг болохоос өмнө Цагаан ордны ойролцоо дамжин өнгөрсөн гэжээ. Сэжигтэн Вансын цуваанд ойртох гэсэн шинж тэмдэг илрээгүй гэж Мэттью хэлсэн юм.

Өнгөрсөн сард Вашингтон хотын Хилтон зочид буудалд Цагаан ордны сэтгүүлчдийн зоог барих ёслол болж байхад зэвсэгт этгээд Трамп руу халдах гэж оролдсон хэрэг гарсан. Тус явдлаас хойш хууль сахиулах албаныхан Вашингтон хотод сонор сэрэмжээ нэмэгдүүлж ажиллах болжээ. Энэхүү хэрэг Трампын амьд хүрэх эгсэн бусад оролдлоготой холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа гэж Мэттью хэлсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %