“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Тэгвэл “Playtime” наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна. Тодруулбал,
- 13:30 – 14:50 La Bombé (Dj set)
- 15:00 – 15:30 Crazy Sad Asians
- 15:40 – 16:10 Newborn
- 16:20 – 16:50 Starru
- 17:00 – 17:40 The Lemons
- 17:50 – 19:00 EBA (Dj set) зэрэг хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм.
- Ташрамд, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд зохион байгуулдаг уг наадамд энэ жил 15 орны 30 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцох аж.





