Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болж өндөрлөсөн. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Харин их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарчээ.
Г.Эрхэмбаяр аваргатай нэгэн цаг үед хамт барилдаж явсан дүү аваргуудаас нь дархан аварга Н.Батсуурь барилдааныг хүндэтгэн зодоглосон бол аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн энэ үеэр Г.Эрхэмбаяр аваргад Сэлэнгэ аймаг засаг даргын Тамгын газар Сэлэнгийн нутгийн зөвлөл Ланд-300 бэлэглэжээ. Сонирхуулахад, тус аймгийн нутгийн зөвлөлийнхөн Б.Орхонбаярыг 2022 онд Үндэсний баяр наадамд түрүүлж Арслан цол авахад нь Ланд-300 бэлэглэсэн ч өнөөдрийГ хүртэл өгөөгүй байгаа юм.



