Нийгэм

Газрын тосны үнэ 1990 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Дайныг эцэслэх хэлэлцээнд тодорхой бус байдал давамгайлж, дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямралын асуудал улам хурцаар хөндөгдөж эхэлснээр газрын тосны үнэ өслөө. Лхагва гарагийн арилжаа нээгдэхэд брент төрлийн газрын тосны үнэ 104 ам.доллароос дээгүүр түвшинд, WTI төрлийн газрын тосны үнэ нэг гаруй хувиар дээшилж, баррель нь 91 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.

Олон улсын түүхий газрын тосны жишиг брент төрлийн газрын тосны ханш 1990 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй арилжааны нэг сараа үдэх төлөвтэй болж байна. Ормузын хоолой бараг бүрэн хаагдсанаар өдөр бүр зах зээлд нийлүүлэгдэх ёстой сая сая баррель газрын тос тасалдаад буй. Энэ нь цаашлаад дизель түлш, онгоцны шатахуун зэрэг бүтээгдэхүүний үнэ эрс өсөх хөшүүрэг болж байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %