Торийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмлэгт өвдөлт намдаах кабинетийн сувилагчид нурууны мэдрэлийн ёзоор даргагдсан өвдөлт, үрэвслийг намдаах эмчилгээг хэрэгжүүлж байна. Мэдрэлийн ёзоор өвдөлт намдаах тариаг рентген хяналт дор, ариун цэвэртэй орчинд хийх сувилагчийн ажилбар болон тус эмлэгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Б. Бацайхний удирдлага дор тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тус эмлэгт MRI оношилгооны аппаратыг ашиглалтад оруулснаар мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд тус дөхөм болсон.
Энэ нь нурууны нугалам хоорондын нүхээр дамжуулан үрэвслийн эсрэг кортикостероид эмийг шууд мэдрэлийн ёзоор тарьж, хавдар ба үрэвслийг бууруулж, өвдөлтийг намдаадаг. Үүнийг нурууны дискний цочмог суудлын мэдрэлийн өвдөлт, нурууны сувагийн нарийсал, мэдрэлийн ёзоор дардаг өвдөлтөд хэрэглэдэг.
Ингэснээр өвдөлт намдахаас гадна хөдөлгөөн сайжрах, мэс заслын шаардлагагүй болох боломжийг нэмдэг юм.


