ОХУ-ын хоёрдугаар сард Украин руу харвасан пуужингийн тоо хэмжээ 2023 оноос хойших түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Ингэхдээ Украины эрчим хүчний дэд бүтцэд тусгайлан цохилт өгснийг “AFP”-ийн шинэ тайланд дурдсан байна. ОХУ хоёрдугаар сард 288 пуужин харвасан нь нэгдүгээр сард харвасан 135 пуужингаас 113 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин хоёрдугаар сард харвасан алсын тусгалтай дроных нь тоо нэгдүгээр сараас 13 хувиар өсч, 5059 хүрчээ.
Өмнөх дээд үзүүлэлт нь 2025 оны аравдугаар сард байсан бөгөөд тухайн үед ОХУ 270 пуужин харважээ.
ОХУ дөрөв дэх жилдээ дараалан өвлийн улиралд Украины эрчим хүчний дэд бүтцийг онилж байна. Зеленский энэ талаар Ням гаригт мэдээлэл хийхдээ “Украинчууд энэ жил хүнд хэцүү өвлийг даван тууллаа. Өвлийн гурван сарын турш ОХУ 14670 удирдлагатай агаарын бөмбөг, 19 мянган довтолгооны дрон харвасан. Довтолгооны дронуудын ихэнх нь Ираны шахед дрон байсан” гэжээ.


