Нийгэм

Абсолют англи хэлний сургалтийн төв албн ёсны эрхтэйгээр IELTS – ШАЛГАЛТ авдаг боллоо

24 жилийн туршлагтай Абсолют англи хэлний сургалтын төвд IELTS-ийн шалгалт өгөх боломжтой боллоо. Ингснээр Монголд IELTS шалгалт авдаг газар нэгээр нэмэгдэж байна.

ТОДРУУЛБАЛ: Австралийн англи хэлний шалгалтын төв  IDP-ИЙН албан ёсны IELTS-ИЙН эрхийг АБСОЛЮТ сургалтын төв авч хамтын ажиллагааны гэрээнд талууд гарын үсэг зурсан юм.

Ингснээр англи хэлний мэдлэгээ сайжруулахыг зорьсон хүүхэд залуус сургалтын тухтай орчиндоо олон улсын шлгалт өгөх боломж нээгдэж байна.

Абсолют Сургалтын төвийн дэргэдэх IELTS-ИЙН шалгалт авах төвийг ITC TOWER-Т нээх ёслолыг морин хуурын ая эгшгээр эхлүүлсэн юм.

Энэ үер үлүх жилийн туршлагатай чадварлаг хамт олонтой хамтын ажиллагаа эхлүүлж буйдаа талархалтай байгааг IDP төвийн төлөөлөгчид илэрхийлэв.

IDP-ийн албан ёсны IELTS шалгалтын төвийн бизнесийн хөгжил хариуцсан менежэр Паскал Хубен Хүүхдүүд тав тухтай орчинд санаа зовох асуудал, сэтгэл зүйн дарамтгүйгээр шалгалтаа өгч, өөрсдөдөө байгаа чадварыг 100 хувь харуулаасай.

Зарим тохиолдолд шалгалт өгөөд хүссэн оноогоо авч чаддаггүй шалтгаан нь сэтгэлзүйтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл тухайн шалгуулагчийн англи хэлний мэдлэг хангалтгүйдээ бус ердөө сандрал, стресс, шалгалтын айдас нөлөөлөх нь бий. Тиймээс ч суралцаж буй орчиндоо шалгалт өгөх нь энэ айдсыг бага ч атугай дарж чадах болвуу гэлээ.

Абсолют сургалтын төвийн Гадаад харилцааны албаны дарга, англи хэлний багш Стив Өөрсдийнхөө мэддэг дассан орчиндоо шалгалтаа өгөх нь суралцагчдад олон давуу талыг олгоно.

Багш нарын зүгээс хүүхдүүд англи хэл заахас гадна шалгалт өгөхдөө ямар сэтгэлзүйтэй байх вэ, юунд төвлөрөх вэ гэдэг тодорхой хэмжээний зөвлөгөө чиглүүлэг өгдөг. Дээр дурдсанчлан сурагчдын хувьд танил дассан газартаа шалгалт өгснөөр айдас сандрал нь багасах ач холбогдолтой.

АБСОЛЮТ сургалтын төвд IELTS-ийн компьютрт суурилж авна.

IELTS-ийн шалгалтийг бичгээр эсвэл компьютроор өгөх боломжтой байдаг.

Гэхдээ хүүхдүүдийн бичгийн хэв хараилцан адилгүй. Тиймээс ч бичгийн хэв гаргацгүй гэж санаа зовж байвал компьютроор шалгалт өгснөөр асуудал үүсэхгүй гэсэн үг.

Орчин үеийн залуучууд компьютр дээр төвөггүй ажиллаад сурчихсан байдаг. Тиймээс шалгалт өгөх нь хамаагүй амар санагдах болвуу хэмээн хэлжээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %