Улс төр

ӨБХ: Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмжийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр хоёр ажлын хэсэг, гурван байнгын хороо хуралдана. Мөн Хянан шалгах түр хороо хуралдаж, Хууль зүйн байнгын хороонд сонсгол болно. Тухайлбал,

Төрийн байгуулалтын байнгын хороо

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Өргөдлийн байнгын хороо

Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ багассан асуудлаар ирүүлсэн өргөдлийг судлан, санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Бусад

Өргөдлийн байнгын хороо

· Байнгын хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын саналыг хэлэлцэх

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·    Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·     Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Хянан шалгах түр хороо

·  Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Хууль зүйн байнгын хороо

·   Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %