Нийгэм

Төрийн ордонд сэтгүүлч рүү нулимсан Ц.Оюунжаргалыг 100 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэлээ

Өнгөрсөн долоо хоногт Оюу толгойн асуудлаарх сонсгол Төрийн ордонд болсон. Энэ үеэр сонсголд иргэдийн төлөөлөл болж оролцож байсан Ц.Оюунжаргал нь “Зөв.мн” сайтын сэтгүүлчтэй маргаан үүсгэж, улмаар нулимсан.

Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас эхэлсэн байдаг. Хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр /12.18/ Сүхбаатар дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцээд, Ц.Оюунжаргалыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр хийсэн үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлж, уучлал гуйсан байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %