НийгэмУлс төрЭдийн засаг

АИ-92 автобензиний импортын нөхцөл байдлыг танилцуулав

Улсын хэмжээнд шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцууллаа. Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:10 цагийн байдлаар улсын төмөр замын сүлжээнд нийт 562 цистерн вагон газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэн ирээд байна. Үүнд дизелийн түлш, АИ-92 бензин, онгоцны түлш зэрэг үндсэн нэр төрлүүдээс гадна пропан, бутан зэрэг шингэрүүлсэн хий багтаж байгаа юм.

  • Дизелийн түлш – 443 вагон
  • АИ-92 бензин – 89 вагон
  • Бутан – 1 вагон
  • Онгоцны түлш – 5 вагон
  • Киросин – 5 вагон
  • Газолин – 4 вагон
  • Пропан – 28 вагон

Түүнчлэн АИ-92 бензин тээвэрлэж буй 89 вагон төмөр замын тодорхой өртөөнүүдэд хуваарилагдан ирсэн байна. Үүнд:

  • Рашаант – 20 вагон
  • Толгойт – 60 вагон
  • Улаанбаатар – 9 вагон

Харин дизелийн түлштэй нийт 443 вагон дараах өртөөнүүдэд байршиж байна. Үүнд:

  • Рашаант – 16 вагон
  • Толгойт – 241 вагон
  • Улаанбаатар – 25 вагон
  • Дархан-1 – 1 вагон
  • Сүхбаатар – 6 вагон
  • Сайншанд – 88 вагон
  • Чойр – 50 вагон
  • Эрдэнэт – 6 вагон

Ингэснээр шатахууны нөөц татан авалт тогтвортой үргэлжилж, бүтээгдэхүүний хангалтад доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байгааг салбарынхан мэдээлж байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %