Б.Отгонбаатар “MGL-1 fighting championship” холбооны аваргын бүсний эзэн боллоо

2025-12-01 57 0

“MGL-1 fighting championship” холбооны 57 кг-ын жингийн аваргын бүсний төлөөх тулааны аваргаар Б.Отгонбаатар тодорлоо.

Энэхүү үйл ажиллагааны оргил тулаан нь мэргэжлийн рингэнд зургаан ялалт, хоёр ялагдалтай яваа MGL-1 холбооны 57 кг-ын жингийн чансааг тэргүүлж буй “Ширэн бээлий”, “One team fighting” клубийн тамирчин Б.Мөнхжаргал, “Шандас ММА” клубийн тамирчин Японы Гладиатор холбооны 57 кг-ын жингийн аварга, мэргэжлийн холимог тулаанд тав ялсан Б.Отгонбаатар нарын хооронд болов. Улмаар Б.Отгонбаатар эхний үед өрсөлдөгчөө боолтоор цэвэр ялж, MGL-1 холбооны 57 кг-ын жингийн аваргаар тодорч, бүсний эзэн болов.

Тэгвэл 93 кг-ын жинд чансаа ахиулах тулаанд хилийн цэргийн 0303 дугаар анги, “Алтан Шонхор” клубийн тамирчин Э.Мөнгөншагай “Гаруда ММА”, “Десант бамбар”-ын тамирчин Г.Гантулгын буулган авчээ.

Харин мэргэжлийн тулаанд өрсөлдөх эрх авах сорилд Б.Даваажав, Б.Батзориг, Б.Баттөмөр, Т.Цогтсайхан нар ялсан байна. Ингэснээр тэд дараагийн тулаанд мэргэжлийн ангилалд тулалдах эрхтэй болсон юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`